Архангай аймгийн Хашаат сумын харъяат Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамбын тухай сонирхолтой 10 баримт

1. Аав нь хүүгээ бөх болно доо гэж ярихад нутгийнхан нь "Танай энэ эрхийн балай яаж бөх болдог юм" хэмээдэг байжээ

2. Аавыгаа найзуудтайгаа даалуу тоглож байхыг харсаар байгаад даалуунд нугасгүй болсон гэдэг.

3. Энэ цаг үеийн бүхий л том наадмын түрүү бөх

4. 2010 оны бар жилийн цагаан сарын барилдаанд улсын цолгүй бөх анх удаа түрүүлж Монгол бөхийн түүхэнд шинэ хуудас нэмэв

5. Тэр жилийнхээ “Улаанбаатар хивс” компаний “Цахиур хагалах бөх”, Аварга А.Сүхбатын “Ирээдүйн аварга”, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналуудыг нэгэн зэрэг хүртэв.

6.  Гиннесийн амжилтанд бүртгүүлэхэд зориулсан 6016 хүчит бөхийн барилдаанд түрүүлж Гиннесийн номд нэрээ мөнхлөв.

7. Монгол бөхийн түүхэнд хамгийн олон буюу 13 давж түрүүлсэн бөх болон үлдэв.

8. Цэргийн хурц арслан цолноос шууд улсын заан гэх эрхэм цолны эзэн болж байсан.

9. 2016 онд Мянган хүчтэний манлай болж улсын аварга цол хүртэв .

10. Барилдахаа болихоороо хөдөө гарч адуугаа хурааж, гүүгээ бариад, айргаа исгэж сайхан амьдрана даа хэмээсэн байдаг.