Эр бэлгийн даавар - тестостероны хэмжээ буурах нь таны амьдралд томоохон гарз авч ирэх болно. Эрэгтэй хүний биед тестостероны хэмжээ буурсанаас болж булчингийн хэмжээ багасах, ясны сийрэгжилт үүсэх,  бэлгийн чадавхи буурахаас гадна түрүү булчирхайн хорт хавдар, зүрх судасы өвчин үүсэх улмаар үхэлд хүрэх үндэс суурь болдгийг судлаачид тогтоосон байна. Дараах алхмууд нь тестостероны хэмжээг ихэсгэж эрүүл саруул амьдралыг тань уртасгах болно.

1. Гүзээлэхээс сэргийл
Хэрэв та гүзээ сууж бэлхүүсний тойрог ихсэж байгаа бол тестостероны хэмжээ үүнтэй холбоотойгоор буурч байдаг. Таны биеийн жингийн индекс байвал зохих хэмжээнээсээ дөрвөөр их эсвэл 30 паунд буюу 13,5 килограмаар их байвал таны тестостероны хэмжээ буурсантай холбоотойгоор хөгшрөлт 10 жилээр илүү явагдаж байна гэж үзэж болно. Иймд биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж гүзээ суухаас сэргийлээрэй.

2. Булчингаа хөгжүүл
Финляндын судлаачид саяхан булчингаа байнга ажлуулж биеийн тамираар хичээллэдэг эрчүүдийн чөлөөт тестостероны хэмжээ ихэсдгийг тогтоосон байна. Энэхүү судалгааны багын ахлагч  доктор Давид Зава "Таны булчингийн хүч ихсэхийн хирээр таны биеийн  тестостерон үүсгэлт нэмэгддэг" гэж хэлжээ. Та долоо хоногт хоёр удаа "төмөр өргөвөл" үр дүнг нь удахгүй харах болно.

3. Өөх тосны хэрэглээг зохицуул
Хоол хүнсэндээ өөх тос хэрэглэглэхгүй байх нь жин хасахад тустай боловч бүх төрлийн өөх тосны зүйлийг хориглох нь тестостероны түвшин буухад хүргэдэг. Судлаачдын тогтоосноор өөх тос хэрэглэдэггүй эрчүүдыг бодвол тохируулж хэрэглэдэг эрчүүдийн тестостероны хэмжээ илүү өндөр байсан байна. Иймд та өөрийн зүрхний үйл ажиллагаа болон тестостероны хэмжээг хэвийн байлгахын тулд загас, самар зэрэг ханаагүй өөхний хүчлээр баялаг хүнс хэрэглээрэй.

4. Баранд орохоос зайлсхий
Баранд сууж цагийг зугаатай өнгөрөөх нь таны амин чухал дааврыг үгүй хийж чадна. Саяхан германы мэргэжилтнүүд гурван долоо хоногийн турш өдөр бүр бага хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн эрчүүдийн тестостероны түвшин долоон хувиар буурч байгааг илрүүлжээ. Иймд өөрийн уух согтууруулах ундааны хэмжээг нэгээс хоёр шилэн аяга пиво эсвэл виногоор хязгаарласнаар тестостероны хэмжээ буурахаас сэргийлж болно.

5. Стрессдэхээ зогсоо
Оюун санааны болон бие бялдарын стресс таны тестостероны хэмжээг хурдан хугацаанд багасгах аюултай. Стресс нь биемахбодийн тестостерон үүсгэх болон эдийн дотор ашиглагдах чадварыг бууруулдаг кортизолын хэмжээг огцом нэмэгдүүлэх шалтгаан болдог. Иймд стрессээс аль болох зайлсхийж ажил амралтаа зохицуулж хэвшээрэй.