2014 оны 3 сарын 19-20-ны өдрүүдэд Филипин улсын Манила хотод компьютер үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Dell компанийн Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалт боллоо.

Энэхүү уулзалтын үеэр бүс нутгийн шилдэг компаниудыг шалгаруулсан бөгөөд Top ESG Performer буюу сервер, сторэж, мэргэжлийн бүтээгдэхүүний шийдлийг хамгийн сайн нийлүүлж буй компаниар Саммит Компьютер Технологи компани шалгарлаа. Энэ нь байгууллагын хэрэглэгчид зориулсан Dell-ийн мэргэжлийн бүтээгдэхүүний оновчтой шийдлийг боловсруулж нийлүүлэх, түүнтэй уялдах мэргэжлийн зөвлөгөө, засвар үйлчилгээг өндөр түвшинд үзүүлж байгааг үнэлэн олгодог шагнал юм.

Саммит Компьютер Технологи компани нь 2008 оноос эхлэн Dell брэндийн компьютер, сервер, тоног төхөөрөмжүүдийг хэрэглэгчиддээ нийлүүлж байгаа бөгөөд Dell-ийн сертификат бүхий мэргэшсэн инженерүүд Монголдоо төдийгүй Ази, Номхон далайн бүс нутагтаа тэргүүлэх системийн шийдэл, мэргэжлийн засвар үйлчилгээг үзүүлж байгааг энэ шагнал нотлон харуулж байгаа юм.

Dell компанийн шинээр гаргаж байгаа технологи, бараа бүтээгдэхүүнийг Монголд хамгийн өргөн сонголттойгоор Саммит Компьютер Технологи компани хэрэглэгчиддээ хүргэж байгаа бөгөөд та PC mall-ийн төв салбар дэлгүүр, Dell center дэлгүүрүүдээр танилцах боломжтой.

www.summit.mn

Утас: 7007-3535, 7011-3535