Сайн байцгаана уу? Миний захидлыг уншиж буй танд энэ өдрийн мэндийн хүргэе. Би өөртөө тохиолдсон явдлаа бичиж зарим нэгнээс нь шүүмж сонсож, заримаас нь зөвлөгөө авч, өөр бусдад нь сургамж болог гэж бодлоо.

Би одоогоос 1 жилийн өмнө өөрөөсөө 15 ах хүнтэй ажлын шугамаар танилцаж, 2 төсөл дээр хамт ажилласан юм. Өдөр болгон таарч ихэнх цагийг хамт өнгөрүүлдэг байсан болохоор улмаар бие биедээ дасч 8 сарын өмнөөс дотно харилцаа үүсгэсэн. Удалгүй төслийн ажил маань дуусаж, бид 2 тус тусынхаа ажилд эргэн орсноор энэ харилцаа 2 сар үргэлжлээд л дууссан гэх үү дээ. Би өмнө нь хүнтэй унтах нь битгий хэл үнсэлцэж ч үзээгүй явсаар нэг л мэдэхэд 23 нас хүрсэн байлаа. Гэхдээ би түүнд миний анхны хүн гэдгээ огт хэлж байгаагүй. Тэр хүн 3 хүүхэдтэй гэр бүлтэй хэдий ч би түүнд татагдсаар сүүлдээ дурласан. Анх шалиг заваан хөгшин гээд л их дургүй байсан ч эмэгтэй хүн дасаж дурладаг гэдгийн жамаар нэг л мэдэхэд маш их хайртай болсноо ойлгосон. төсөл маань дууссанаас хойш тэр эхний сар өдөр алгасахгүй байнга ярьдаг байснаа, сүүлдээ ярих нь багассаар би өөрөө одоо түүн рүү залгаж ярьдаг болсон. Гэхдээ байнга ярихгүй ээ 7 хоногиоо 1 удаа л ажил асуух нэрийдлээр ажлын талаар л ярьдаг. Уулзах тухайд бол бүр уулзахаа болиод удаж байна. Бараг 2 сарын өмнө ажлын шаардлагаар нэг удаа хурал дээр таарсан. Би сүүлийн 6 сарыг тэр хүнээс л болж, түүнийг санасандаа уйлж өнгөрөөж байна даа. Бас түүнээс хүүхэдтэй болсноо мэдээгүй явсаар зулбасных нь дараа л мэдсэн. Түүнд энэ тухай хэлэхгүй гэж бодсон ч нэг удаа уурандаа болоод л хүүхдийн тухай хэлсэн. Энэ түүнд хүнд цохилт болсон уу 2 өдрийн турш над руу залгахад нь би юу гэж хэлэхээ мэдэхгүй утсаа аваагүй юм.Түүнээс хойш тэр дахиж залгахаа больж ядаж л бие чинь зүгээр үү гэж асуух ч үгүй таг болсон доо. Хааяа би санаад залгадаг ч тэр өөдөөс эргээд залгая, уулзаад ярья гэж хэлээд л дахиад л алга болдог. Би түүнийг маш их ажилтай амрах ч завгүй хүн гэдгийг мэднэ. Гэхдээ би түүнээс мөнгө төгрөг гуйж, элдэв юм нэхэж зовоогоогүй. Зүгээр л ганц удаа уулзаж сэтгэлээ онгойтол ярилцъя гэж хүссэн юм. Би ийм тэнэг болохоороо сэтгэлээ татаж чадахгүй байгаа. Хэдий тийм ч эрэгтэй яагаад ийм өчүүхэн байдаг байна аа гэж боддог боллоо. Зүв зүгээр байсан охины толгойг элдвээр эргүүлж өвөртөө оруулснаа тоодоггүй юм аа гэхэд ядаж л хүүхдийг нь тээж байсан юм даа гээд нэг удаа уулзаж сэтгэл сэргээх ганц ч болтугай дулаахан үг хэлж болдоггүй л юм байх даа. Эрэгтэй хүний хайртай гэдэг тийм хурдан бас худлаа гардаг юм уу, зав гаргахыг хүсдэггүй хүндээ завгүй гэж амыг нь тагладаг уу л гэж эрчүүдээсээ асуумаар байна даа. Би тэр хүний эхнэрээс бас үр хүүхдүүдээс нь уучлал гуйя. Эмэгтэй хүн байж, адилхан бүсгүй хүнийг хуурч, бусдын эр нөхөртэй нөхцсөнийхөө үйлийн үрийг эдэлж, үрээ би алдсан байх л гэж өөрөөсөө л буруугаа хайж амьдарч явна даа. Залуу нас, гоо үзэсгэлэн гэдэг түр зуурынх л байдаг юм байна. Царайгаа биш, сэтгэлээ л тордож явбал тэр чинь жинхэнэ гоо сайхан болдог юм шүү гэж бүсгүйчүүддээ хэлье дээ. Мөн бүсгүйчүүдээсээ гэр бүлтэй хүнд дурлаж, бусдын нөхөртэй бүү орооцолдоорой гэж захья даа.

Тэр хүний цаана хөөрхөн үр нь, халамжит хань нь байгаа шүү дээ. Гэхдээ ганцхан удаа л уулзаж сэтгэл онгойтол ярилцахыг л хүсэ байна. Тэгэхгүй дэлбэрчихмээр хэцүү байна /Сексийн асуудал энд хамаагүй шүү/. Би яах ёстой вэ. Эсвэл энэ чигтээ цаг хугацаанд найдаад хол яваад өгөх үү. Надад зөвлөгөө өгөөч. Намайг харааж зүхсэн ч болно. Тэртээ тэргүй би өөрийгөө хангалттай зүхэж, өөрийнхөө алдаанд харамсаж, хамгийн гол түүнийг мартаж чадахгүй үргэлж уулзаж ганцхан удаа ярилцахыг хүсч буй сэтгэлээ захирч чадахгүй дийлэхгүй байгаа өөртөө уур хүрч байна.

Ойлгомжгүй бичсэн бол уучлаарай. Бас над шиг ийм байдалд орохгүйн тулд бүсгүй та өөр хил нэвтрэхээсээ өмнө эргэцүүлж сайтар бодоорой. Баярлалаа