Сонгуультай жил улс төрчид нэр цэвэр байх ёстой болдог. Тэгвэл монголын төр баригчид улаан цагаандаа гарч, нэр хугарахаар, яс хугар хэмээх зүйр үгийг ч мартсан болов уу даа гэмээр хэрэгт орооцолдчихоод хээв нэг явах юм. Тэдний идсэн, уусныг илчилсэн хүмүүсийг "шантаачин" гэж цоллоод өөрсдөө гэмгүй үлдэнэ. 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн төрсөн дүү Б.Балдоржийн уурхайгаас хүртэх цэвэр ашиг НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГ. Ханаж цаддаггүй ШУНАЛТНУУД хамаг орд газар,эрдэнэс баялагт эзэн сууж, дээрэмээ хамгаалахын тулд УИХ-д үе улиран сонгогдож байна. ..... УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Сангийн сайдаар ажиллаж байхдаа “Саут гоби коал транс ” компаниараа Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нурууг олборлож эхэлсэн ч олон нийтийн эсэргүүцлээр лиценз нь цуцлагдсан билээ. Гэвч энэ бол түүний уул уурхайн бизнесийн мөсөн уулын дөнгөж ОРОЙ нь байлаа. Тэрээр өөрийн төрсөн дүү Б.Балдоржийн компаниуд дээр зүүн болон говийн аймгуудад НҮҮРС, ТӨМӨР, ЦАЙР-ын хэд хэдэн лиценз эзэмшиж байна. Дулдуйтын Равжаагийн домогт нутаг Хамарын хийд, Энергийн төвийг ухахаар дайрсан “Олон Ихт баян” компани бол Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдоржийнх. Үүнээс гадна Б.Балдоржийн “Си Өү Эй Эл” , “Нонферрос металл майнинг”...зэрэг хэд хэдэн компани уул уурхайн ЛИЦЕНЗ эзэмшиж байна. Тэрээр маш богино хугацаанд их ашиг өгөх ордуудад ЭЗЭН суужээ.Б.Балдоржийн зөвхөн 4 лицензийн талбайн ЦЭВЭР АШИГ нэг их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Цэвэр ашиг гэдэг бол тухайн ордод зарцуулсан бүх хөрөнгө оруулалт, зардал,татвараа хасаад эзэнд нь ноогдох АШИГ гэж ойлгож болно. Мэдээж улс төрд яваа хүмүүс өөрийнхөө нэр дээр лиценз авч, хэл аманд өртөхгүйн тулд ах дүү ойр дотныхоо хүмүүсийн нэр дээрхи компаниудаар лиценз эзэмшдэг нь нууц биш. Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдорж ямар нөөцтэй , аль уурхайгаас, хэдэн төгрөгийн ЦЭВЭР АШИГ хүртдэг вэ гэдгийг эндээс үзээрэй.

-Б.Хурц нарт ял оноох бололтой-

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт ял оноож болзошгүй нөхцөл үүссэн талаар эх сурвалж мэдээллээ. Тэднийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, хохирогч Б.Булган нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн, эрүүдэн шүүсэн хэмээн буруутгаж, хэрэг нь эцэслэн шийдэгдэхгүй жил дамнаж буй юм.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ талаар “Шүүх дээр энэ хэргийг сунжруулах хуйвалдаан явагдаж байна. Шүүгч нар арьсаа хамгаалахын тулд хугацаа хожиж, яргалсан хүмүүст боломж олгох хуйвалдаан зохион байгуулж байна. Хуультай улсад Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг нэг ч цаг алдалгүй суллах ёстой” гэж удаа дараа мэдэгдсэн. “ХЗДХ-ийн сайд нь ингэж мэдэгдээд байхад уг хэрэгт ямар ч ахиц гарахгүй сонгуультай золгож буй нь олигтой зүйл биш” гэж эрх баригч намынхан үзэж, яаралтай нэг тийш болгох үүрэг дээрээс өгсөн гэнэ.

-УИХ-ын гишүүн асан Б.Батзоригийн хожимдсон гэмшил-

Б.Батзориг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх хуультай. Тэрбээр өргөдөлдөө Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.6.3 буюу гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргах гэснийг үндэслэл болгожээ. Түүнийг ЖДҮХС-гийн хэрэгт холбогдуулан 2018 оноос шалгаж эхэлсэн. Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 6-нд ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаас ёс зүйн хариуцлага хүлээж огцорсон юм. Үргэлжлэлийг энд дарж уншина.

-Хөрөнгө нь 700 саяар өссөн НИТХ-ын төлөөлөгч хэн бэ?-

АТГ албан тушаалтнуу­дын 2019 оны ХОМ-т дүн шинжилгээ хийж эхэл­лээ. Тодруулбал, хө­рөнгө нь давтамжтай болон огцом өссөн албан ту­шаалт­нуудын мэдүүлгийг сугалж авч үнэн зөв эсэхийг нь татварын байгууллагатай тулгаж байгаа юм.

Энэ дагуу 800 саяас гурван тэрбум төгрөг хүртэлх хөрөнгөтэй мэдүүлэг гаргагчдаас сэжиг бүхий гэмээр арав гаруй албан тушаалтантай холбоотой хэд хэдэн аж ахуйн нэгж хуулийн этгээдийн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт татварын байгууллагад шилжүүлсэн байна. Тэр дунд мэдүүлэг гаргагч Б-гийн 100 хувь эзэмшдэг компани 2018 онд 2.428.179.400 төгрөгийн орлого олсон бол 2019 онд 3.169.350.050 төгрөг болсон байна. Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалтны бүрэн эзэмшлийн компанийн орлого жилийн дотор 741.170.650 төгрөгөөр огцом нэмэгджээ.

Бидэнд олдсон мэдээллээр компанийнх нь орлого жилийн дотор 740 гаруй сая төгрөгөөр өссөн албан тушаалтан нь НИТХ-ын төлөөлөгч юм байна. Мөн тэр дунд орлого нь 200-800 саяар нэмэгдсэн,  тэрбум төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө борлуулсан тохиолдлууд ч байгаа аж.

Албан тушаалтнууд АТГ-т долоон төрлийн мэдүүлэг гаргадгаас зөвхөн гурван төрлийн орлогыг цахим баазаас түүхэд энэ мэтээр огцом нэмэгдсэн баримтууд гарч ирлээ гэсэн үг. Их хэмжээний мөнгө хаанаас ямар учиртай  “урсч” орж ирснийг АТГ, татварын байгууллага хамтран хянаад хэрэв орлогоо нуусан болон үндэслэлээ нотолж чадахгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Хуульд зааснаар 50 сая төгрөгөөс дээш хэмжээний орлогоо нотолж чадахгүй бол үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үздэг. Өнгөрсөн жил яг энэ жишгээр  1.1 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж гурван иргэн, дөрвөн аж ахуйн нэгж байгууллагад 70 гаруй сая төгрөгийн төлбөр ноогдуулсан байдаг. Түүнчлэн  30 гаруй албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөж­сөн гэж үзэж хариуцлагад татаж байв.

-С.Эрдэнийг УИХ-ын сонгууль эхэлмэгц яллагдагчаар татаж, албадан саатуулах уу?-

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын дарга асан, АН-ын Хэрэг Эрхлэх Газрын дарга Ц.Уртнасан, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын Санхүү, бүртгэлийн Газрын дарга асан, АН-ын хэлтсийн дарга Ч.Чулуунчимэг нарт Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн Даатгалын санд буцаан төвлөрүүлэлгүй “Капитал” банкинд давуу байдал олгож, уг сангийн хөрөнгөнөөс шамшигдуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй билээ.

Уг хэрэгт мөн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд асан, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийг шалгаж буй бөгөөд яллагдагчаар тооцон шалгах үндэслэлтэй гэж үзэж буйгаа АТГ-аас Нийслэлийн Прокурорын Газарт хоёр удаа хүргүүлсэн ч шийдэгдээгүй байгаа билээ. Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

 

 

Холбоотой мэдээ:

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /2/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /3/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/4/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/5/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /6/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /7/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /8/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /9/

ТОЙМ:Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /10/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /11/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /12/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /13/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /14/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /15/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /16/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /17/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /18/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /19/