УИХ-д сонгогдохоор нэр дэвшиж байгаа нөхөд та бүхний саналыг их багаар худалдаж аваад байхад юунаасаа  айдаг байна аа. Таны регистрийн дугаарыг авчхаад хэн нэгэнд  харагдахгүйгээр хэдэн төгрөг өгсөн бол ёстой л аз чинь гийчихсэнд тооцох хэрэгтэй.

Гэхдээ дугаар, регстрийг чинь авчхаад мөнгө өгөөгүй бол бүр аз чинь. Мөнгө авсан нөхөд мэдэгдэх, баригдах л юм бол торгууль, шийтгэл хүлээнээ шүү дээ.

Нэр дэвшигчид та бүхний саналыг горьдож байгаа хэрнээ “Сонгогчдын боловсрол маш муу байна” гэж өөрсдөө нээг их боловсролтой нөхдүүд шиг пэд, пэд дуугарч байна лээ. Яс юман дээр өөрсдөө ард иргэдээсээ  дор байгаа байхгүй юу.

Айлгах төлөвлөгөө юу, өөрсдөө ингэж бодож байгаа юу ““Хар хайрцаг” та бүхний саналын хуудсыг  татаж авна аа даа. Энэ чинь учиртай ш дээ. Тийм учраас та нар  болгоомжтой байх хэрэгтэй. Гэмт хэрэгтэн болчих вий...” гэх зэргээр олны толгой эргүүлээд яриад явж байгаа нэр дэвшигч ч байна, цаана чинь.

Ер нь бол саналын хуудас хурааж авах “Хар хайрцаг”-наас айгаад байх зүйлгүй шүү дээ. Таны регистрийн дугаар, утасны дугаарыг чинь олж авчихаад “За, манайд саналаа өгөөрэй” гэж байгаа нөхдүүд бол бүр ч хуульд харш зүйл хийж байгаа хүмүүс. Тэгээд ч цаг бүртгэж хурууны хээ, нүүр уншдаг шиг “Хар хайрцаг”-нд ямар тиймэрхүү мэдрэмж байх биш. Тэгэхлээр АЙДГАА АВДАРТАА ХИЙЧХЭЭД” сонгуулиа зоригтойхон өг.

Гэхдээ та өнөөдрийн талхны, маргаашийн махны мөнгөтэй намуудын өгч байгаа гэх 100-150 мянган төгрөгийг өөдөөс нь чулуудчихаарай. Тэгвэл ядарч туйлдаж байгаа ч  ядаж л  нэр цэвэр, гар цэвэр, сэтгэл цэвэр сонгуулиа өгнө шүү дээ.Тэгээд ч тэр хар хайрцаг чинь санал авахаар горилогсдын айлгах төлөвлөгөө шүү дээ.

erennews.mn