Австралийн “The Voice” шоуг жинхэнэ утгаар нь доргион "Ээж, аав л хоёр минь" гэх дуугаараа үзэгч олныг байлдан дагуулсан Г.Бөхчулуун хэмээх монгол залуу өнгөрсөн амралтын өдрөөр тус шоуны хоёрдугаар шатны тоглолтоо сонирхуулан мөн л шуугиан үүсгээд авав.

“Battle”-ийн шатанд тэрбээр Johnny Manuel гэх залуутай хамтран Michael Jackson-ийн “Earth song” дууг дуулсан юм. Харин энэ үзүүлбэрийн дараа шүүгчдийн дунд нэлээд маргаан үүсгэжээ. Учир нь оролцогчдын дунд хуваарилалтаа тэгш бус хийсэн хэмээн маргаан өрнөжээ. Шүүгч, дасгалжуулагч Дельта Гудрем, Келли Роуланд нар Г.Бөхчулуунд ижил тэгш боломж олгож, дуулах орон зай өгсөнгүй, Жоннигийн ард хөгжимчин хийлээ” хэмээн шүүмжилжээ. Энэ үеэр шүүгч, дасгалжуулагч Кelly шоуг орхин гарсан юм.

Харин  түүнийг удирдсан дасгалжуулагч буюу коуч Гайя хэлэхдээ, Монгол ая аялгууг үзүүлбэртээ багтаасан гэх тайлбар хийж байсан ч энэ бол шударга бус зүйл хэмээн бусдад шүүгчид үзсэн байна.

Энэ бүх маргааны эцэст Г.Бөхчулуун халз тулааны шатнаас хасагдаж шоугаа үргэлжлүүлэх боломжгүй болжээ