Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баяр өнөөдрөөс эхлэн ШШГЕГ-ын 409 дүгээр анги руу шилжин очиж хоригдож байгаа аж. 

Харин түүнийг эргэж очино гэдгээ УИХ-ын сэнтийгээс бууж эгэл жирийн иргэн болсон О.Баасанхүү жиргээнд мэдэгджээ. Тэрбээр бичихдээ, “409-н шоронд очиж С.Баяр даргыг эргэдэг юм билүү. МАН тэр дундаа Багабанди энэ тэр дарга нарыг үгээ хэлэх байх гэж жаал харлаа. Алга байх шив. Миний шашны номлолд өлссөн хүнийг хоолол,шоронд хоригдсон хүнийг эргэж оч гэсэн байдаг.Ерөнхийлөгч маань шоронгийн даргатай уулзсан гэсэн” гэжээ. 

Сонирхуулж хэлэхэд О.Баасанхүү нь христын шашны итгэгч юм. Тэрбээр анх өмгөөлөгч мэргэжлээр улс төрийн шатыг давсан бөгөөд тухайн үед Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байгаад УИХ-н сонгуульд өрсөлдөн гишүүн болж байсан билээ.