Нийт 16 шинэ тохиолдол бүртгэсний 9 нь Баянзүрх дүүргийн нийтийн байрны иргэд байна
2021/01/24
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.01.24/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 12848 хүнд шинжилгээ хийлээ.
Үүнээс 16 хүнээс халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нийтийн байрнаас есөн тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс тэр орчмын хэсгийг хөл хорьж, голомтын тандалт хийж байна. Ойролцоогоор 1000 гаруй хүнд шинжилгээ хийж байна. Бусад тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрлээ. Өнгөрсөн хоногт 24 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа" гэлээ.
Хэнчбиш · 2021/01/24
Тэр2-р хороо чинь хаахна байдаг юм бэ? Байршлыг бүдүүвчээр (иргэд Дар-Эхийн замаар аль болох зорчихгүй бафх гэх мэтээр) олны сайн мэдэх нэршлээр баримжаалан сэрэмжлүүлэг хүргэж байвал тустай бус уу?
ujin · 2021/01/24
Bayanzurhees ilersen 9 tohioldloos busad n hotiin ali hesegt haana garsan yum be? Todohoi humuust anhaaruulsan medeelel uguhud yaadag bnaa?