Март-8-ны тоглолт, арга хэмжээнүүдийг хойшлуулах саналаа Нийслэлийн Онцгой комиссоос УОК-т хүргүүлжээ
2021/03/07
Нийслэлийн Онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
УДЭТ-ын "Анна Каренина" тоглолт үзсэн хүмүүсээс 54 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна.
Маргааш буюу Март-8-ны үеэр зохион байгуулагдах тоглолт, арга хэмжээнүүдийг халдвар хамгааллын дэглэм баримтлан зохион байгуулах байсан ч үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хойшлуулах, халдварын эрсдэл буурсан үед зохион байгуулах саналаа Нийслэлийн Онцгой комиссоос УОК-т хүргүүлснээ хотын дарга Д.Сумъяабазар мэдээллээ.
Маргааш өглөө 09:00 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдах юм байна.
ШУУД ҮЗЭХ: