Монголын “Найзууд” театрын уран бүтээлчид өчигдөр буюу 4 дүгээр сарын 11-нд "Гэнэтийн бэлэг" хэмээх романтик жүжгийн нээлтээ Тусгаар тогтнолын ордонд хийлээ.

Энэхүү жүжгийн ерөнхий найруулагчаар Б.Уянга, хөгжмийн зохиолч Б.Одбаяр, ерөнхий продюсер Г.Мөнхжаргал нар ажилласан бол гол дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин СТА Б.Нармандах, СТА Г.Отгонцэцэг, “Найзууд театр”-ын жүжигчин СТА Э.Ууганбаяр, Дуучин, жүжигчин СТА Д.Лхагваа, Киви хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр, залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг, Б.Билэгдэмбэрэл нар тоглосон байна.

Ийнхүү сонирхол татам нэртэй уг жүжгийн төрөл жанрыг уран бүтээлчид нь романтик инээдмийн болон хөгжимт драммын жүжгийн төрлүүдийн нэгдэл буюу мюзиклийн төрөл рүү дөхүүлж хийхийг хичээсэн хэмээн онцолж байлаа.

Цоо шинэ өнгө төрх агуулсан энэхүү жүжиг нь энэ сарын 11-нд нээлтээ хийж, өдөр бүр 19:00-н цагаас “Тусгаар Тогтнолын Ордон”-ы тайзнаа тоглох юм.

Ингээд тус жүжгийн фото сурвалжлагыг хүргэж байна.