Холимог тулааны спорт нь сүүлийн үед хурдтай хөгжиж буй спортын нэгэн төрөл юм. Шалгарсан эрчүүдийн тулаан гэж нэрлэдэг спортын энэ төрлөөр манай залуус хичээллээд 10 гаруй жил болж байна.

Холимог тулааны спортыг дүрэмгүй зодоон мэт ойлгодог. Харин мэргэжлийн тамирчдын хэлж буйгаар энэ спорт бол тодорхой тогтсон дүрмээр шалгарсан эрчүүдийн өрсөлддөг талбар хэмээн тодотгож байна. Манай улсад мэргэжлийн тулааны зориулалтын “112 fight academy” үүд хаалгаа нээж байна. Залуус хүүхдүүдийн бие бялдрыг хөгжүүлж, тууштай, дайчин чанар, хат суулгах спортоор хичээллэх боломжит шинэ төв таныг урьж байна.

Хаяг: Хан-Уул дүүрэг, Маршалл таун хотхон, сагсны талбайн урд

Утас: 8610-0112