Сүүлийн 24 цагт 11 мянган иргэнд шинжилгээ хийхэд 2386 тохиолдол бүртгэв. Тэдний дийлэнх нь вакцинд бүрэн хамрагдаагүй байжээ. Иймд дархлаажуулалтад хамрагдахыг уриалав.

Сүүлийн 24 цагт 11 иргэн нас баржээ. 50-59 насны гурван хүн нас барсан бөгөөд 2-15 хоногийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Мөн 80-аас дээш насны  гурван иргэн нас баржээ. 2-20 хоног эмнэлэгт хэвтэн  эмчлүүлсэн иргэд нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Эмнэлгийн бус орчинд үүссэн хатгалгаа, амьсгалын архаг дутагдал гэх мэт оноштой иргэд нас баржээ.