Tокио 2020 зуны олимпын наадам үргэлжилж байна.  Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпын наадмын гурав дахь тоглолтоо талбайн эзэн Японы эсрэг хийлээ.

Азийн наадмын мөнгөн медальт хүчтэй багийн эсрэг манай охид чамлахааргүй өрсөлдөж, 19:10 харьцаагаар ялагдал хожигдов.

Манай тамирчид багаараа жигд тоглосон бөгөөд Б.Солонго, Э.Чимэддолгор нар гурван оноо авсан бол О.Хулан, М.Цэрэнлхам нар тус бүр хоёр оноо нэмэрлэв гэж МҮОХ-ноос мэдээллээ.

Япончууд самбараас олон авч, илүү олон довтолсон нь хожлын шалтгаан байлаа. Тамирчин охид 13:00 цагаас тэмцээний турш нэг ч хожигдоогүй ОХУ-ын эсрэг тоглох юм.