Чөлөөт бөхийн -62 кг жинд зодоглосон Х.Болортуяа Энэтхэгийн 19 настай Сонам Сонамтай 2-2 харьцаагаар тэнцсэн ч бүхэл оноогоор ялж шөвгийн наймд шалгарлаа.

Эхний үед хоёр тамирчин харилцан хамгаалсан барилдаан хийсэн бөгөөд Сонам манай тамирчныг дэвжээнээс түлхэн гаргаж 1 оноо авсан.

Харин хоёрдугаар үед манай тамирчин ард нь гарч 2 оноо авснаас тэргүүлж эхэлсэн бөгөөд бүхэл оноотойгоороо яллаа.

Тэрээр шөвгийн наймд Пан-Америкийн аварга Бразилын Лайс Нунес, дэлхийн аварга, Европын хошой аварга Болгарын Тайбе Мустафа Юсейн нарын ялсантай барилдана.

25 настай Х.Болортуяа нь Монголын чөлөөт бөхийн сүүлийн буюу ес дэх эрхийг өнгөрсөн тавдугаар сард авсан бөгөөд дөрөвдүгээр сард болсон Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн юм.