“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилсээр. Өнөөдөр Монголоос хоёр бөх барилдана.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр эхний тойрогт Европын аварга, Арменийн бөх Арсен Арутюнантай барилдана.

Түүнийг ялбал удаах тойрогт Ираны Резра Атри, Туркийн Сулейман Атли нарын ялсантай өрсөлдөнө.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдөх улсын аварга, 20 настай Б.Хонгорзул эхний тойрогт Францын бөх, Европын аваргын хүрэл медальт Матилде Ривиератай хүч сорино.

Манай тамирчдын барилдаан 10:30 цагт эхэлнэ.