Сайн байцгаана уу. Эрчүүд яагаад эхнэр хүүхэдтэй байж өнгөрсөн баларсан өмнө уулзаж байсан болон өөр хүүхнүүдрүү чат бичээд байдаг юм бэ?

Нөхөр бид 2 суугаад 5н жил болж байнаа. 2настай хөөрхөн охинтой. Гэтэл нөхөр маань удаа дараа өөр хүүхэн pүү чат бичээд устгасан байсан нь баригдав аа. Тэр болгонд хэлнэ. Хэлэхээр бичээгүй, мэдэхгүй гээд л гүрийнэ. Бүр биеэ өмөөрөөд хэрэлдэнэ. Уржигдар үүнээс болж хэрэлдээд "Яг яагаад өөр хүн рүү "дугаараа өгчих, уулзъя, кофе ууя" гээд бичээд байдаг юм гэсэн чинь "Би ямар уулзаа юу, уулзсан ч унтаж хэвтээ юу?, чиний хар чинь дэндэж байна, баримтгүй юмаар хий хардаад" гээд намайг буруутгаад өөрийгөө өмөөрөөд хэрэлдээд байх юм.

Нөхөр нь өөр хүн рүү чат бичээд уулзъя, учиръя гээд утас шөрмөсийг нь аваад байхад харддаггүй хараад сууж байдаг эмэгтэй байна уу? Бас яагаад өөр хүүхэнрүү юм бичсэнийг нь уншчихаад байхад "би бичээгүй" гээд хэрэлдээд дайраад байдаг юм бол?