Өнгөрсөн шөнө хүн Баянгол дүүргийн иргэн 39 настай эмэгтэйг, 21 настай Б автомашинаараа дайрч, хэргийн газраас зугтсан байна.

Тодруулбал, уг иргэн хувийн өс хонзон агуулж, хоорондоо муудалцсаны улмаас “Ниссан-Тида” загварын авто машинаараа дайрч, амь насыг нь бүрэлгэжээ.

Үүний дараа сэжигтэн хэргийн газраас зугтсан юм. Харин цагдаагийн алба хаагчид яаралтай эрэн сурвалжилсны дүнд үүрийн 04.30 цагт, хэрэг гарснаас хоёр цагийн дараа Чингэлтэй дүүргийн нутгаас баривчилжээ.