Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 19 дүгээр хороо, Депогийн автобусны буудлын дэргэд зам тээврийн осол гарч хүн хавчуулагдсан гэсэн дуудлага өчигдөр /2021.10.18/ 11:16 цагт иржээ.

Улмаар Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 8 км замыг туулан 11:31 цагт очиход “Портер” загварын ачааны автомашин гэрлийн шон мөргөж, жолооч О/33 настай, эрэгтэй/ -ийг ЯТТТ-ийн 103-ын эмч авч явсан, бүхээгт хавчуулагдсан байсан Сэлэнгэ аймгийн Түшиг сумын харьяат иргэн Б/33 настай эрэгтэй/-г 15 минут ажиллан гаргаж, ГССҮТ-д хүргэх замд нас барж, цогцсыг тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргад шилжүүлэн өгсөн байна.