Хийморьтой 20” сугалааны үеэр хөтлөгч залуу хуруундаа хавчуулсан сугалаагаа гаргаж ирж буй бичлэг сошиал орчинд тараад байна. Өмнө нь “Эгнэшгүй” гэх компанийн сугалааны үеэр иргэдийн сугалааг камераас нууцаар шидэж буй дүрс бичлэг мөн цацагдаж байсан билээ.

Тийм ч учраас сүүлийн үед телевиз бүрийн эфирээр гарах болсон сугалааны нэвтрүүлгүүдийг болиулж, залилангаас сэргийлэхийг иргэд шаардаж эхлээд байна.Ийм төрлийн залилангийн гомдол мэдээлэл ч сүүлийн үед Ш ӨХТГ-т ирэх болжээ. Хамгийн сүүлд гэхэд сугалааны хөтлөгчөөр ажиллаж байсан нэгэн телевизийн хөтлөгчийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч нь сугалаагаар байр хожсон байсан талаар иргэний зүгээс гомдол иржээ.

Тиймээс эл нөхцөл байдлыг тогтоохоор ШӨХТГ болон цагдаагийн байгууллага ажиллаж эхэлсэн байна.