Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгнээ бүлэгдэн зодож буй бичлэг сошиал орчинд тарсан. Бичлэг дээрх зодуулж буй хүүхдийг эмэгтэй хүүхэд хэмээцгээж байсан ч хөвгүүд байсан гэдгийг ЦЕГ-аас мэдээлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр хөвгүүдээс цагдаагийн байгууллага байцаалт авч эхэлсэн байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Хохирогчийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд хөвгүүдээс байцаалт авч байна” гэж мэдээлжээ.