2021 оны 11-дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга “Н” болон тамгын газрын хэд хэдэн албан тушаалтнуудын албан өрөө, гэрт нэгжлэг хийхэд “Н”, “О”, “Г”, “Б” нарын гэр, ажлын өрөөнөөс бэлэн 300 гаруй сая төгрөг, их хэмжээний гадаад валют гарч иржээ.

Эх сурвалжийн мэдээллээр Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Бадраа нь Ханбогд сумын албан тушаалтнуудтай хуйвалдаж, Цагаан хадны орчим гаалийн хяналтын талбай, нүүрс тээврийн компаниудын кемп байгуулах зориулалтаар их хэмжээний газрыг олгосон ба эдгээр газрыг олгохдоо эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийн хамааралтай хүмүүсийн компаниудад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй аж.

Б.Бадраа нь энэ үйлдэлдээ эхнэр эхнэр, төрсөн хүүгээ татан оролцуулж хамтран үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Эл хэргийг АТГ шалгаж байна.