Эрээний хил нээж, энэ сарын 10-наас ачаагүй автомашинууд хилийн 0 цэг рүү орж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хил хаагдахаас өмнө Эрээн рүү гарсан хоосон автомашинуудаа татаж, Монгол руу ачаатай автомашинууд орж ирэх замыг чөлөөлж байсан юм.

Тэгвэл Эрээний талаас дахин шаардлагууд тавьсанаар хилээр ачаа нэвтрэлт дахиад зогсжээ.

Торуулбал, Бээжингийн төрийн зөвлөлөөс халдвар хамгаалалт, зохион байгуулалтын ажлаа сайжруул гэснээс гадна аюулгүй байдлаа дахин нягтлах үүрэг өгчээ. Тиймээс энэ ажлаа сайжруултал дахин хилээр ачаа бараа гарахааргүй болж байна.