Олон жил парламентын сэтгүүлчээр ажиллаж буй МҮОНТВ-ийн "Монголын мэдээ" сувгийн тоймч Ж.Алтангэрэл өнөөдөр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн боллоо.

Ерөнхийлөгч Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын зүтгэлтнүүдэд Монгол Улсын гавьяат цол олгосны нэг нь дээрх эрхэм байв.

Тэрбээр өдгөө "Монголын мэдээ" сувагт тоймчоор ажиллаж буй юм.