Төрийн банк бизнес эрхлэгчдийн “Миний Монгол” уулзалт, үзэсгэлэн худалдааг энэ сарын 14-16-нд буюу ирэх баасан, бямба, ням гарагт Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд зохион байгуулах гэж байна.

Монголын арилжааны Топ 5 банкны нэг болох Төрийн банк нь 2021 оноос эхлэн Дундаж давхаргыг дэмжигч, Үндэсний тэргүүлэгч банк болох цогц төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа бөгөөд хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, бойжуулахтай холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд инкубатор төвүүдээр дамжуулан сургалт, зөвлөгөө, мэдээлэл өгөх, санхүүгийн боловсрол олгох, зорилтод хэсэгт банкны бүтээгдэхүүн үйлчилгээг ойртуулан хүргэх ажлуудыг зохион байгуулж байгаа юм.

Дээрх ажлын хүрээнд Төрийн банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор зохион байгуулж буй “Миний Монгол” бизнес эрхлэгчдийн уулзалт, үзэсгэлэнгийн онцлог нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн нийгэмд эзлэх байр суурийг бататгах, харилцагч болон үйлдвэрлэгчдийг олон нийтэд таниулан сурталчлах, захиалагч, борлуулагч, хэрэглэгч талуудыг хооронд нь холбох, бизнесийн цар хүрээг тэлэх олон давуу талтай юм. Мөн тус үзэсгэлэнд ирснээр Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн эх орны эко бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах боломжтой.

Үзэсгэлэнгийн үеэр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, гарааны бизнес эрхлэгчид, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хандсан хөдөө аж ахуйг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, бизнесийг чадавхжуулах чиглэлийн хэлэлцүүлэг, сургалтууд зохион байгуулагдах юм.

Эрхэм харилцагчид та бүхэн тус уулзалт, үзэсгэлэн худалдаанд ирж, жижиг, дунд бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдээ дэмжихээс гадна санхүүгийн цогц үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийг нэг дороос авахыг урьж байна.


Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний банк - Төрийн банк