Ардчилсан намын төлөөллүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

АН-ын хуулийн зөвлөх О.Баасанхүү "Үндсэн хуульд хэнийг ч хууль бусаар цагдан хорих, мөрдөн мөшгөхийг хориглосон. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль гэж бий. Уг хуульд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 15 хоног дотор багтаан шүүгдэгчид шүүхийн шийдвэрийг гардуулж өгөх үүрэгтэй. Нөгөө хүн гардаж авснаасаа хойш 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй.

Гэтэл Э.Бат-Үүл гэдэг хүнийг хориод 40 хоног болж байхад цаашид хэд хоног үргэлжлэх нь тодорхойгүй байдлаар шүүхийн шийдвэрийг гардуулж өгөхгүй байна. Энэ асуудлыг бид шүүхийн шийдвэргүйгээр бусдыг цагдан хорьж байна гэж үзэж байгаа. 

Монгол Улсын нийт төсвийн 98 хувийг уул уурхайн онцгой албан татвар, хоёрхон хувийг жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээнээс татвар бүрдүүлдэг. Үүнийг тэглэлээ гэхэд төсөвт ноцтой хохирол учрахгүй. Сангийн яам ч мэддэг. Татварын бааз буюу мэдээллийн сангаа алдана гэсэн утгаар ЖДҮ эрхлэгчдийн татварыг тэглэх дургүй байдаг.

20, 30 хүнд ул боов тарааж иргэдээ алагчилж, өөрсдийгөө ярихын оронд нэмэгдсэн өртгийн албан татварыг гурван хувь болгох, бага орлоготой аж ахуйн нэгжийн татварыг тэглэсэн бол иргэд баярлах байсан. 

Засгийн газрын тогтоолоор гуравдугаар сарын 1-нд гурван их наяд төгрөгийн тендер зарлагдах гэж байна. Уг мөнгийг МАН-ын угшилтай хүмүүс авах юм шиг байна. Оффисоо гоёж, машинаа томсгохын оронд тэтгэврийг нэммээр байна" гэв.