Өмнөд Солонгос төдийгүй Азид нэр хүнд, уран бүтээлээрээ тэргүүлж, к-поп ертөнцийг дэлхийд таниулахад чухал нөлөө үзүүлсэн BIG BANG хамтлаг энэ хавар эргэн нэгдэж, шинэ дуу цацахаар болжээ.

Хамтлагийн гишүүдийн тухайд BURNING SUN шөнийн клубын хэрэгт холбогдсон Сынригээс бусад нь уран бүтээлдээ ханцуй шамлан орсон байна. Тэд тун удахгүй хавар цацагдах шинэ дууныхаа клипний зураг авалтанд орох гэж байгаагаа мэдэгдлээ. Тус эргэн ирэлтийн дараа T.O.P YG-тай байгуулсан гэрээгээ дуусгаж artist/businessman-ээрээ ажиллахаар шийджээ. Гэхдээ тэр хүссэн үедээ Big Bang-ийн үйл ажиллагаанд оролцож болох тусгай эрхтэйгээ үлдэх аж.