Өнгөрсөн 24 цагт КОВИД-19 халдварын 86 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдрөөсөө найман тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. 

Шинээр батлагдсан халдварын 

  • 57 нь Улаанбаатарт
  • 29 нь орон нутагт бүртгэгджээ. 

Орон нутагт шинээр батлагдсан халдварын тохиолдлууд Архангай болон Өмнөговь аймаг хамаарч байна. 

Тавдугаар сарын 5-ны байдлаар КОВИД-19 халдварын улмаас Улаанбаатар хот болон найман аймагт 305 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 17 хүн буюу 5.5% нь нэн хүнд оноштой байгаа аж.