Маханд хугацаа нь дууссан, хятад шошготой цагаан нунтаг бодис хольдгийг тогтоосон
2022/05/17
Өнөөдөр буюу 2022.05.17-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрийн асуудлаар зарим мэдээллийг өглөө. “Эм ди си пи” хэмээх БНХАУ-ын хөрөнгө оруулалттай эл компани олны анхаарлыг татаад байгаа юм.
Тэгвэл, энэ талаар НМХГ-аас “Манай байгууллагад “Эм ди си пи” ХХК-д холбогдох гомдол шуурхай дуудлагын утсаар ирсэн. Хяналт шалгалтаар зөрчлүүд илэрсэн.
Тухайлбал:
- Эрүүл ахуйн шаардлага хангахгүй
- Агуулахын бүртэлгүй
- БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад шошготой, хугацаа дууссан нунтаг бүтээгдэхүүнийг зааваргүй хэрэглэж байсан.
Иймд бид үйлдвэрлэлийн орчинд байсан ямааны махнаас болон хольсон ус, бодисоос дээж авч лабораторууд руу явуулсан. Сэврээж байсан, усанд хийж сойсон, сойгоод гаргасан, нунтаг бодистой хольсон, агуулахад хадгалагдаж байсан гэх мэт зургаан төрлийн ямааны махнаас дээж авсан. Мөн ундны ус болон нунтаг бодис хэрэглэсэн уснаас дээж авсан. Шинжилгээний хариу өнөөдөр гарна. Байцаагч дээр хариу ирээгүй байна. хяналт шалгалтын үйл ажиллагаа явагдаж байгаа” гэлээ.
Түүнчлэн "НМХГ бол тухайн компани хэний эзэмшилд байдгийг шалган тогтоох чиг үүрэггүй. Махыг БНХАУ руу экспортлох гэж байсан гэх мэдээлэл байгаа. Харин мэдүүлэг авахад тийм зүйл яриагүй" гэж онцоллоо.
Зочин · 2022/05/18
hytaduudaa zailuulj chddgui uls oron uuuu oorsdoo majhaa beldej chddgui ard tumen ymuu
Зочин · 2022/05/17
Төрийн толгойд гарсан хувалзнууд, хятадын гар хөл болсон, хахуулийн хүүдий болж эх орон, элгэн саднаа гэх сэтгэлгүй хуулийнхан хятадуудад дураараа авирлах эрх олгож, монголчуудыг хордуулахыг зөвшөөрөн, туслаж, хамгаалж байгаа нь туйлын гутамшигтай.
Зочин · 2022/05/17
Ёоо ямар новшын юм бэ? Хүмүүстйг хордуулаад