Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа. 

Улсын яллагч, прокурор Б.Хурц "Шүүхээс шүүгдэгч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2.1, 17,18-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэнээр гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх заалтуудын дагуу 19 жил хорих ял, 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх зэрэг ялуудыг тус тусад нь эдлүүдэл санал байна. 19 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна" хэмээн мэдэгдсэн билээ.

Улсын яллагч, прокурор Б.Хурц яллах дүгнэлтдээ "Шүүгдэгч Н.Түвшинбаярт 19 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Энэ ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна" хэмээсэн юм.

Ингэснээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дуусаад, шүүхийн шийдвэрээ танилцууллаа.

Тодруулбал, шүүхээс Н.Түвшинбаярт прокурорын зүйлчилсэн зүйлчлэл тохирч байна үзлээ. Шүүхээс харин түүнд оноох хорих ялыг 16 жил болгон бууруулж, нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэхээр боллоо.