Дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газраас тодруулахад "Камерын бичлэг, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд зодуулсан, биед нь халдсан зүйл байхгүй. Тухайн цэрэг зодуулж амь насаа алдаагүй. Задлан шинжилгээний дүгнэлт гараагүй байна. Тиймээс үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэдгийг хэлэв. 

Одоогоор тус ангид ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар, Дотоодын цэргийн штаб, Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид дотоод хяналт, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд Хүний Эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж, мэдээлэл солилцон ажиллаж байгаа аж.