Халамж хүндэтгэл байхгүй, яв зайл гэж хөөж байгаа хүн суухаараа байнга л хөөх байх
2022/06/21
Би найз залуутайгаа 2 жил гаран үерхээд нэг гэрт ороод сар ч болоогүй байна. 2 жилийн хугацаанд юм юм л болсон надад хэд хэдэн удаа гар хүрч байсан.
Миний буруу байсан гэж бодоод нүдээ аниад мартахыг хичээсэн. Урьд нь ирэн очин байхад халамжтай юм шиг санагддаг байсан боловч хамт амьдарсанаас хойш нэг л өөр санагддаг боллоо. Би ч бас нэг их халамжлаад байгаа юмбайхгүй л дээ үнэндээ саяхан мастераа төгсөх гээд дидлоп бичээд хажуугаар нь ажлаа хийгээд их завгүй байсан. Би өглөө 6:30д гараад ажилдаа явдаг тэр ажилд явдаггүй шөнөжин утсаа ухаж Mobile Legend тоглоод үүрийн 5.6 д унтдаг намайг ажилд хүргээд өгөөч гэхээр чи өөрийнхөө төлөө ажиллаж байгаа биз дээ миний төлөө ажиллаж байгаа юм уу битгий хүнд нялзаах гээд бай гээд байхаар нь чиний нөгөө халамж хаана байна тэр халамжтай хүн рүү гээ яв гэдэг тэгээд явья гэхээр гуйгаад явуулдаггүй. Хамт амьдарсанаас хойш хамт унтсан өдөр цөөхөн дөө.
Урьд шөнө би унтаж байгаад сэрсэн чинь нөгөө өрөөнд утсаа ухаад сууж байхаар нь би маргааш явья даа гэсэн чинь хэндээ эрхлээд байгаа юм, чамайг унтуулахгүй зовоогоол архи дарс уугаад байна уу тэнэг хүүхэн минь хэн ч чамайг гуйж байлгаагүй яваач зайлаач гэсэн. Би өнөөдөр ажил тараад очиж юмаа аваад явдаг юмуу гэж бодож байна. Халамж хүндэтгэл байхгүй, яв зайл гэж хөөж байгаа хүн суухаараа байнга л хөөх байх гэж айж байна.
Зочин · 2022/07/25
Гайхаж эргэлзэх юмгүй бушуухан зугт.
DR. ADITYA · 2022/07/13
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг http://www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.
Зочин · 2022/07/09
Зөв шиидсэн бна эртхэн холдсон дээр хүүхэдтэй болоогүй эсвэл олон төрөөгүй байхдаа хаяад хаалгий нь саваад гар
BAT · 2022/07/02