Өчигдөр цахимд өсвөр насны хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож буй бичлэг цацагдсан. Уг бичлэгт өсвөр насны хүүхдүүд нэг хүүг бүлэглэн зодож, тархи толгой зэрэг эмзэг хэсгүүд рүү хүчтэй өшиглөж буй нь үлджээ.

Тэгвэл уг асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Шалгатын ажиллагаа хийгдэж байгаа. Зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж байгаа” гэв.

Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодох, дээрэлхэх хэргүүд олширч байна. Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт тавьж, бусдыг зодох, зодуулах эрсдлээс урьдчилан сэргийлээрэй.

 Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хэрэг нь 2 сарын өмнө Баянгол дүүрэгт үйлдэгдсэн байна.

Харин нэгнийгээ зодож буй хүүхэд нь 16-17 насны хүүхэд бөгөөд хэн болохыг нь урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа аж.