Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр 13:00 цагаас эхлэн цахимаар худалдаалахаар боллоо.

Тодруулбал, иргэн та enaadam.mn сайтад урьдчилан бүртгүүлснээр наадмын тасалбараа авах боломжтой бөгөөд нэг хүн хоёроос илүү тасалбар авах боломжгүй юм. 

Тасалбарын үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52,500, сүүдрэвчгүй нь 42,000 төгрөгөөр борлуулагдана. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм.

Та бүхэнд тасалбарыг цахимаар авах зааврыг хүргэж байна.