Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд өнөөдөр эхэлж байна.

Энэ жилийн урианхай сурын харваанд 330 гаруй харваач бүртгүүлжээ. Орон нутгаас Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд, Дорнод, Булган, Хэнтий, Төв, Дорноговь аймгийн харваачид онч мэргэнээ сорихоор бүртгүүлсэн болохыг Урианхай сурын холбооноос мэдээллээ.

Үндэсний сур харвааны талбайн засвар тохижуулалтын ажил дуусаж, бэлтгэл ажил бүрэн хангагджээ.

Урианхай сурыг зөвхөн эрчүүд харвадаг гэдгээрээ онцлог бөгөөд нум ижил ч сум нь хүнд, байг оноод зогсохгүй байгаас цааш гурван метрийн цаана давж байж оноо авдаг.

Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын наадмаар урианхай сурын харваа XIII зуун цогцолборт болж нийт 120 харваач оролцож байсан юм.

Үндэсний их баяр наадмын буриад сурын харваа маргааш 09:00 цагт сурын талбайд эхэлнэ.