Хэнтий аймагт болж буй "Их хурд - 9" уралдааны азарганы түрүү магнай "Шунхлай" группын ерөнхийлөгч П.Батсайханы титэм халзан (шоу) азарга үзүүр дээрээ тарлан түрүүлсэн бол Богд хээр айрагджээ.

"Их хурд - 9" уралдааны азарганы түрүүд ороод буй "Шунхлай" группын ерөнхийлөгч П.Батсайхан нь ХЭМЖЭЭНДЭЭ хүрээгүй хасагдсан титэм халзан (шоу) азаргаа түрүүлүүлэх гэж чичэрч байна хэмээн яригдаж байна. Уг азарга хасагдсанаар улсын наадмын 99,100,101 жилийн түрүү Богд хээр азарга түрүү авах юм.

Жич: стандарт, бус хэмжээндээ хүрээгүй азаргын эзэн Шунхлай" группын ерөнхийлөгч П.Батсайхан нисдэг тэргээр морь дагаж аархаж байна гэх яриа наадамчид дунд яригдаж байгаа гэнэ.

Одоогоор энэхүү маргаант асуудлаар морь уралдааны коммис хуралдаж байгаа бөгөөд удахгүй шийд гарах аж.