Нийслэлийн ИТХ-ын ээлжит XY хуралдаан өнөөдөр 10.00 цагаас товлогджээ. Өнөөдрийн хуралдаанаар 

  1. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга
  2. Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын тухай мэдээлэл, танилцуулга
  3. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид дүүргүүдэд өвөлжилт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр танилцсан ажил, зарим удаашралтай ажлын чиглэлээр цаашид авах арга хэмжээний тухай
  4. Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай
  5. Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам шинэчлэн батлах тухай
  6. Машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай
  7. Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай
  8. Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй болохыг НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдэгдлээ. 

Жилийн дөрвөн улиралд цэгцэртлээ тэгш, сондгойгоор явуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэхүү зохицуулалтыг үргэлжлүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр "Засаг даргын захирамжаар автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор долоо хоног хязгаарлалаа. Үүнийг цааш нь үргэлжлүүлэх саналыг есдүгээр сарын 7-нд НИТХ-д оруулна. Жилийн дөрвөн улиралд цэгцэртлээ тэгш, сондгойгоор явуулна" хэмээн ярьж байв.

Олон нийтээс санал асууж байж НИТХ руу санал оруулах эсэхийг шийдэх юм

Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг үргэлжлүүлэх тухай санал иргэдээс ирж байгаа. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд эхлээд 8 хоногт ямар үр дүн гарсныг тооцоо, судалгаагаар гаргана. Дараа нь олон нийтээс санал асууж байж НИТХ руу санал оруулах эсэхийг шийдэх юм" гэсэн тайлбарыг өгч байсан юм.