Өчигдөр /2022.09.28/ 17:00 цагт Шангри-Ла худалдааны төвд байдаг Брюсель ресторанд АН-ын төлөөлөл, тус намын лидерүүд болон УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд мөн Х.Баттулгыг төлөөлсөн зарим хүмүүс оролцсон хүлээн авалт болжээ.

Уг уулзалтад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос эхлээд УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Х.Тэмүүжин, Да.Ганболд, О.Баасанхүү, З.Нарантуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Бат-Эрдэнэ нараас гадна хотын дарга асан Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга асан Д.Баттулга, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын АН-ын лидерүүд, төлөөлөгчид оролцжээ…