Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын удирддаг МоАХ-ны дэд даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг томилжээ. Түүнийг МоАХ-ны удирдлагын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор томилсон аж.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар тус холбооны улс төрийн бодлого, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн асуудал хариуцах бол, П.Нүрзэд иргэний нийгэм, олон нийт хариуцсан дэд даргаар, Г.Төгөлдөр нийслэлийн хөгжлийн асуудал хариуцсан дэд даргаар, Б.Болор-Эрдэнэ төсөл хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан дэд даргаар, Б.Төрсүлд залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан дэд даргаар, С. Гал-Эрдэнэ Хөдөө, орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан дэд даргаар, Б.Аминаа эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан дэд даргаар ажиллахаар томилогджээ. 

Гэвч тэднийг өөр нэг МоАХ-ны Ерөнхийлөгч Д.Монголхүү нар хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ.

Учир нь МоАХ мөн хоёр хэсэг болсон бөгөөд өнгөрсөн оны 5-р сард С.Эрдэнэ даргатай АН-ын талынхан МоАХ-ны хурал хийж, Д.Монголхүүг МоАХ-ны Ерөнхийлөгчөөр томилсон юм.