УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулжээ.

Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулахад "АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст Дарханы замтай холбоотой хоёр хэрэг байна. Нэг нь 2021 онд шалгаж эхэлсэн Азийн хөгжийн банкнаас зээл олголттой холбоотой замын багцын ажил. Нөгөөх нь 2022 онд Европын Сэргээн босголт хөгжлийн банкнаас олгосон зээлийн хүрээнд хийж буй багцын ажлуудыг шалгаж буй.

Тендер сонгон шалгаруулсан, олгосон санхүүжилтийг хэрхэн яаж зарцуулж байгааг шалгаж байна. Та бүхний асуусан албан тушаалтныг АТГ-аас 48 цагийн хугацаатай баривчилсан нь үнэн. Дарханы замын дээрх шалгалтаар арван албан тушаалтныг холбогдуулан шалгаснаас найман албан тушаалтныг яллагдагчаар татсан. Гурван этгээдийг шүүгчийн захирамжаар цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нэг холбогдогчийг 48 цагийн хуагцаатай баривчилсан" гэв.