Олон нийтийн цахим сүлжээнд 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нийтлэгдсэн бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг хийхэд 17 настай, эрэгтэй Т, 17 настай, эрэгтэй М нар нь энэ оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үл таних эрэгтэйтэй маргалдах үедээ болон 02 дугаар сард 16 настай, эрэгтэй Т-г найз охинтой нь харилцаа тогтоолоо гэх шалтгаанаар биед нь халдсан болохыг тогтоосон.

Холбогдогч нар өөрийн гар утсанд дээрх бичлэгийг хадгалж байгаад, найзууддаа дамжуулснаар цахим орчинд нийтлэгдсэн. Дээрх 2 гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь цагдаагийн байгууллагад урд өмнө бүртгэгдээгүй. Одоогийн байдлаар хохирогчид гэмтлийн зэрэг тогтоох чиглэлээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч томилон шинжилгээ хийлгэх, хохирогч болон холбогдогч нарыг Дүүргийн гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хорооны хамтарсан багт холбон зуучлах зэрэг ажиллагааг хийгээд байна.