Төв талбайд болж буй иргэдийн жагсаалтай холбоотойгоор УИХ-ын чуулган ээлжит бусаар цахимаар хаалттай хуралдсан.

Уг хурлаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцжээ. Хуралдаанаас одоогоор Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн талаар эх сурвалж хэллээ. Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал дэмжсэн байна.