МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж, сайд нарыг шинээр томилох асуудлыг хэлэлцжээ.

Хурлаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Хуулиар Шадар сайдын статус нь Эдийн засаг, хөгжлийн сайдын статустай болж байгаа. Ч.Хүрэлбаатарыг Шадар сайд буюу Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилохыг дэмжлээ. Үүнээс гадна,

  • Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг дэд сайдаар, С.Чинзориг гишүүнийг Эрүүл мэндийн сайдад дэвшүүлсэн. Учир нь Хөдөлмөр халамж, эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлуудад С.Чинзориг сайд хамгийн туршлагатай тул дэвшүүлж байна. 
  • Барилга хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэнг дэвшүүлсэн.
  • Боомтын сэргэлтийн сайдаар Х.Булгантуяаг дэвшүүлсэн. Х.Булгантуяа нь Сангийн дэд сайдаар ажиллаж байхдаа боомтын хөгжлийн асуудлыг хариуцаж байсан. 
  • Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар “Таван толгой түлш” компанийн захирлаар ажиллаж байсан М.Ганбаатарыг
  • Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар ажиллаж байгаа Г.Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайдаар
  • Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар хуульч Ж.Эрхэмбаатарыг
  • УУХҮ-ийн дэд сайдад Б.Цэндсүрэнг дэвшүүлэв. Тэрбээр энэ салбарт олон жил ажилласан туршлагатай. Уул уурхайн яамны дэд сайдаар ажиллаж байсан О.Батнайрамдалыг өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлж, МАН-ын Орон тооны нарийн бичгийн даргаар томилогдсон" гэв.

Удирдах зөвлөл томилгоотой холбоотой энэхүү шийдвэрээ УИХ-д өргөн барина. Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна хэмээн Үндсэн хуульд заасан. Энэ дагуу Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, дээрх сайд нарыг томилох юм байна.