Meta компани нийгмийн асуудал, сонгууль, улс төртэй холбоотой зар сурталчилгааны ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор "Meta Ad Library Report" хэмээх олон нийтэд нээлттэй тайлан гаргадаг.

Энэхүү тайлангаас сурталчилгаа явуулсан хуудас, сурталчилгааны төлбөр төлсөн хаяг, нийт зарцуулсан мөнгөн дүн зэрэг мэдээллийг харах боломжтой юм. 

Уг тайлангаас Монгол Улсаас сурталчилгаа явуулагчдыг 2023 оны нэгдүгээр сарын 28-ны байдлаар шүүж, нийт мөнгөн дүн болон ТОП 10-ыг харуулж байна.

Тайланд 2020 оны наймдугаар сараас хойших нийгмийн асуудал, сонгууль болон улс төртэй холбоотой сурталчилгаануудыг хамааруулжээ.

Инфографик. Фэйсбүүк сурталчилгаа явуулсан ТОП 10 

Flourish logoA Flourish data visualization

Дээрх мэдээллээс харвал, УИХ-ын гишүүн Э.Батшугар 2020 оны наймдугаар сараас хойш $28,567 буюу ₮99.8 сая төгрөгөөр фэйсбүүк сурталчилгаа явуулсан нь хамгийн өндөр дүн болж, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар болон ХҮН нам удаалж байна.

ТОП 10-ын зарцуулсан мөнгөн дүн нь нийтдээ $88,619 буюу 309.6 сая төгрөг болж буй. 

Фэйсбүүк сүлжээнд нийгэм, сонгууль, улс төртэй холбоотой зар сурталчилгаанд Монгол Улсаас зарцуулсан нийт мөнгөн дүнгийн хэмжээ 2020 оны наймдугаар сараас хойш нийтдээ $272,495 буюу ₮952 сая гэж уг тайланд дурджээ.

Түүнчлэн гадаад, дотоодын 5,000 орчим хуудас энэ төрлийн сурталчилгаа явуулсан байх ба нэр тодорхой бус байдлаар нэг удаагийн сурталчилгааг нийт $23,360 дүнгээр явуулсан байна.

Дэлгэрэнгүй тайланг ЭНД дарж, татаж үзэх боломжтой.