БНСУ-ын богино болон олон удаагийн мульт виз мэдүүлэх нөхцөлд өнгөрсөн оны есдүгээр сард өөрчлөлт орсон. Тодруулбал, олон удаагийн визний нөхцөлийн тухайд БНСУ-д зорчиж байсан иргэн сүүлийн зургаан сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сарын үндсэн цалин 2.2 сая төгрөгөөс дээш дүнтэй, нэг жилээс дээш хугацаагаар ажилласан байх.

Мөн сүүлийн зургаан сарын турш төлсөн татварын хэмжээ 2.2 сая төгрөгөөс дээш байх (татварын цахим тодорхойлолт), БНСУ-руу сүүлийн хоёр жилийн дотор дөрвөөс дээш удаа виз авч зорчсон иргэн гэх нөхцөлийг  хүчингүй болгожээ. Гэхдээ, санхүүгийн чадвар нотлох бичиг баримтыг хавсарган мэдүүлнэМөн визгүй зорчсон бол хилээр нэвтэрсэн тоонд оруулж тооцохгүй ба эмчилгээний виз (С-3-3) ангиллын хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд хоёр  сая воноос дээш мөнгөн дүнг эмчилгээний зардалд зарцуулсан бол зорчсон тоонд хамааруулан тооцно гэжээ. Үүнээс гадна:

  • Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан),
  • -БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан),
  • 10 мянган доллароос дээш зээлийн эрхтэй олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшдэг, сүүлийн гурван сарын турш сарын дундаж хэрэглээ нь хоёр мянган доллароос дээш зарцуулалттай карт эзэмшигч,
  • БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор аж ахуйн нэгж байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллагын урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн,
  • БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг эх, хүүхэд, МУ-д оршин сууж байгаа БНСУ-ын иргэний эхнэр/ нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад нэг ба түүнээс дээш жил хууль ёсны дагуу амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр, нөхрийн эцэг эх, насанд хүрээгүй хүүхэд (19-өөс доош насны хүүхэд) бусад нөхцлийг энд дарж харна уу.

Харин богино хугацааны (C-3) нэг удаагийн виз мэдүүлэхэд мөрдөгдөж байсан санхүүгийн чадвар нотлох дараах нөхцлийг хүчингүй болгосон байна.

Тухайлбал, аж ахуйн нэгжийн захирал байгууллагын татварын тодорхойлолт (нэг улиралд төлсөн татварын хэмжээ 400 мянган төгрөгөөс дээш байх, аж ахуйн нэгжийн захирлаар томилогдон зургаан сараас дээш ажилласан байх)

Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт(сүүлийн зургаан сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сар бүрийн үндсэн цалин нэг сая төгрөгөөс дээш байх)

Гэхдээ санхүүгийн чадвар нотлох бичиг баримтыг хавсарган мэдүүлнэ

Мөрдөх хугацааны хувьд шууд хэрэгжүүлнэ гэжээ.

Өмнөх журмын олон удаагийн визний “БНСУ-д зорчиж байсан иргэн” нөхцлийн “Сүүлийн хоёр жилийн дотор дөрвөөс дээш удаа виз авч зорчсон иргэн”-д хамрагдаж буй мэдүүлэгчид 2022 оны есдүгээр сарын 09-ны өдөр хүртэл мэдүүлэх боломжтой аж. Санхүүгийн чадвар нотлох баримт гэх мэт виз мэдүүлэхэд бүрдүүлэх материал, виз олгох журмыг ЭСЯ-ны вебсайтны Консул/Визний хэлтэс – Мэдээ мэдээлэл – Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын журам хэсгээс авах боломжтой юм байна.

Тус улс руу зорчих визийн мэдүүлгийг зөвхөн дараах 10 төвд авч байгаа аж. Тус төвүүдэд үйлчилгээний хураамж авдаг бөгөөд өөр нэмэлт зардал огт шаарддаггүй байна.