Өмнөд солонгосын волейболын дээд лигийн Ази тамирчдын сонгон шалгаруулалт, драфт үйл ажиллагаа явагдаж дууслаа.

Нийт 24 тамирчин нэр дэвшиж драфтын эхний сонголтоор Samsung Bluefangs баг Ж. Энх-Эрдэнэ , 4 дэх сонголтоор Ansan Okman баг Б. Баярсайхан нарыг сонгож Монголын волейболын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ. 

Өмнөд Солонгосын волейболын холбоо #KOVO энэ жилээс легионер тамирчдын сонгон шалгаруулалтанд Ази тамирчдын шалгаруулалтыг тусад нь нэмсэн нь шинэ үүд хаалгыг манай тамирчдад олголоо.

Мөн нэр дэвшсэн Б. Батсуурь, Т. Хангал нарт баяр хүргэе. 

Драфтаар сонгогдсон 7 тамирчид жилийн $100'000 гэрээ байгуулах юм.