Цагдаагийн байгууллагад 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр иргэн С-ээс “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны 16 давхарт 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр манай охиныг зодсон байна” гэсэн гомдол, мэдээлэл ирсэн байна.

“Дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн холбогдогч охидуудыг тогтоож, шалгалтын ажиллагаа явуулж байна” гэж ЦЕГ-аас мэдээллээ.