2022 оны залуучуудын Азийн аваргын мөнгөн медальт, Төв аймаг, "Алдар" спорт хороо, МОНГОЛ ГРУПП-ийн тамирчин Наадамбатын Батбилгүүн Бишкект болж буй 23 хүртэлх насны Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд 4 ялж алтан медалийн эзэн боллоо.

19 настай Н.Батбилгүүн шигшээ барилдаанд БНХАУ-ын өвөрмонгол бөх Сийлэнхүүг 7:1-ээр илүүрхснээр Монголын эрэгтэй бөхчүүдээс "U23" насны ангилалд Азийн аваргад түрүүлсэн 4 дэх эрэгтэй тамирчин болж байна.