Монгол улсын эрэгтэй шигшээ баг БНХАУ-ын Хандан хотод зохион байгуулж буй 21 хүртэлх насны "FIBA 3x3 U21 Nations League Asia-Pacific - Stop 1" тэмцээнд оролцож байна.

Тэд дөнгөж сая хэсгийн эхний тоглолтоо АНУ-ын шигшээ багийн эсрэг хийж 19:18-ын харьцаатайгаар ялалт байгууллаа.

Эрэгтэй шигшээ баг дараагийн тоглолтоо орой 19 цагаас Чилийн багтай хийх хуваарьтай байна.