МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурал өчигдөр болжээ. Хурлын үеэр сар шинийн барилдааны дараа бөхчүүдээс авсан сорьцоос допинг илэрсэнтэй холбоотойгоор улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жил, улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг гаргасан байна.